Skip to the content.

← Индекс руу буцах

Өгөгдлийн дүрслэл (Dashboard)

Яагаад

Dashboard-ын chart нь чимэглэл биш — асуултад хариулах хэрэгсэл. Буруу төрөл, илүүдэл өнгө, 3D, давхар тэнхлэг нь уншихад саад болж, хэрэглэгчийг буруу дүгнэлтэд хүргэдэг. Chart бүр нэг асуултад хариулна; хариулт 5 секундэд уншигдахгүй бол chart буруу. Data-ink ratio: зураасны дийлэнх нь өгөгдөл байг, хүрээ/дэвсгэр/сүүдэр биш.

Chart төрөл сонгох

Асуулт Төрөл Санамж
Харьцуулалт (ангилал хооронд) Bar (хэвтээ — урт label-тай бол) Үргэлж 0-оос эхэл
Хандлага (цаг хугацаанд) Line ≤4 шугам; илүү бол small multiples
Бүхлийн хэсэг Stacked bar / 100% bar Хугацааны дагуу харьцуулахад
Бүхлийн хэсэг, нэг агшин Pie — зөвхөн ≤5 зүсэм Бүхлийн хэсэг биш бол pie огт биш
Тархалт Histogram / box plot Bin-ийн тоо 10-20
Хамаарал Scatter Трэнд шугам нэмж болно
Ганц тоо KPI tile Доор үз
Жижиг хандлага Sparkline Тэнхлэггүй, 100-160px өргөн

Хориглоно: 3D ямар ч хэлбэрээр; хоёр y-тэнхлэг (dual axis) — хүчтэй шалтгаангүй бол (хоёр chart давхарлах нь дээр); donut/pie >5 зүсэмтэй; radar/gauge — чимэглэл л болдог.

KPI tile-ийн анатоми

Нийт орлого              ← label 12-13px, muted
12.4M₮                   ← value 24-32px, 600 weight, tabular-nums
▲ +8.2%  өмнөх сартай    ← delta: сум + өнгө + тэмдэг; харьцуулсан хугацаа 12px muted
▁▂▃▅▆█                   ← sparkline (заавал биш), 24-32px өндөр

Өнгө

Тэнхлэг ба gridline

Label ба legend

Tooltip

Тоо, мөнгө, хугацаа

Responsive

Төлөвүүд

Accessibility

Performance

Сан (library)

Нэг проектод нэг л chart сан. Энгийн line/bar/area-д @craftzbay/ui-ийн Chart (SVG, token-оор өнгө, table fallback, 5 төлөв) хангалттай; түүнээс нарийн (stacked, scatter, brush, tooltip-лог) бол Recharts (React, SVG) — chart бүрт ≤1,000 цэг үед; түүнээс дээш (лог, tick data, heatmap) ECharts (canvas). d3 зөвхөн custom дүрслэлд, Chart.js-ийг шинэ проектод сонгохгүй. Сангийн default theme-ийг бүү хэрэглэ — өнгө (--chart-1…6), font, gridline-ыг semantic token-оос (08-design-tokens.md-г үз).

Annotation

Шалгах жагсаалт

  1. Chart бүр нэг асуултад хариулж байна уу; pie ≤5 зүсэм, 3D/dual axis байхгүй юу?
  2. Bar chart 0-оос эхэлж байна уу; tick ≤6, тоо товчилсон уу?
  3. Categorical ≤6 өнгө, colorblind-safe, нэг entity бүх chart-д нэг өнгө үү?
  4. Өнгөнөөс гадна label/pattern/сум/тэмдэг байна уу?
  5. KPI tile: label-value-delta-хугацаа дөрвүүлээ, tabular-nums уу?
  6. Loading / empty / error / success / permission-denied — 5 төлөвийн загвар (06-components.md) хэрэгжсэн үү; завсар 0 биш null уу?
  7. <figure> + aria-label + хүснэгт хувилбар, mark contrast ≥3:1 үү?
  8. 1,000 цэгт canvas + LTTB; нэг проектод нэг сан уу?

Эх сурвалж